Хоолны дэглэм сахих:Хоолонд голчлон ногоо, жимс, ислэг ихтэй бүтээгдэхүүн их хэрэглэх, өглөө буцалсан хүйтэн ус уух, хэрэв цөс чулуужих өвчингүй бол хоолны халбагаар нэг удаа наранцэцэгийн тос уух хэрэгтэй. Мөн өлөн элгэн дээрээ хоёр ширхэг алим хальстай нь идвэл сайн. Мах бага хэрэглэж, чавга, байцаа, лууван, хар, талх, жигнэмэг, тараг, гүүний саам, ногооны салат сайн идэх хэрэгтэй.
Бургуй тавих:Шамбарамтай бол болгоомжтой хандана. Бургуйг наранцэцгийн тос, давстай юм уу цэвэр буцалсан бүлээхэн ус зэргээр тавьж болно. Өглөө өлөн дээрээ тавих нь сайн.
Иллэг хийх:Хэвлийн баруун доод хэсгээс эхлэн цагийн зүүний дагуу тойруулан иллэгийг өдөрт хэд хэдэн удаа хийх нь тохиромжтой.
Дасгал хийх:Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах гэж нэрлэгддэг дасгал хийснээр хэвлий хавийн булчин сайн хөгжиж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн хатахгүй болдог. Өглөөний цай ундаа тогтмол ууж байх хэрэгтэй. Өглөөний цайны дараа ходоод сунаж бие засмаар болдог. Харин яарч сандрах зэрэг шалтгаанаас болж биед муугаар нөлөөлдөг.