116-р сургуулийн багш нар Ж.Батсуурь сайдыг огцруулахыг шаардлаа

Монголын хараагүйчүүдийн холбоо төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлээ. Тус холбооныхон хараагүй хүүхдийн онцлогт тохирсон хичээл, сургалт явуулахыг шаардаж ийнхүү мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд:
Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд мэргэжлийн багш, заах арга зүйч нар хараагүй хүүхдийн сэтгэхүйн онцлогт тааруулсан хичээл заах,
Хараагүй хүүхдүүдийн суралцдаг 116-р сургуулийг нэн яаралтай Сүхбаатар дүүргийн харьяа болгох,
Сургалтын орчныг анхаарч, шинэчлэл хийх,
БСШУЯ-ны сайд Ж.Батсуурийг огцруулах,
Хараагүй хүүхдийн онцлогийг ойлгохгүй, удирдах ур чадвар муутай удирдлагуудыг солих, зэрэг шаардлагыг хүргүүлжээ.
Тус холбооныхон шаардлагын хариуг энэ сарын 27 өдөр хүртэл хүлээнэ. Хэрэв хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсноо хэллээ.

Энэ үеэр Монголын Үндэсний Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Д.Гэрэл “Хараагүй хүнд чанартай боловсролыг эзэмшүүлнэ гэдэг маш чухал. Гэтэл өнөөдрийг хүртэл Боловсролын яам хараагүй хүүхдүүдийн боловсролыг сайжруулах дорвитой алхам хийсэнгүй. Бид шат шатны арга хэмжээ авахыг шаардсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна. Нэг үгээр хэлбэл хараагүй хүүхдийн сурч боловсрох асуудалд анхаарал хандуулахгүй байна. Ийм учраас бид боломжтой бүхий л зүйлийг хийж энэхүү албан шаардлагыг хүргүүлж байна” гэв.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Санал болгох мэдээ

Гаалийн байгууллага 2025 оны тайлангийн хурлаа зохион байгууллаа

Гаалийн байгууллага өнөөдөр 2025 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа. Хуралд Гаалийн ерөнхий …