Цагаан цай нь бие организмыг цэвэршүүлж элдэв халдвараас урьдчилан сэргийлэхээс гадна хорт хавдрын идэвхжилтийг бууруулдаг. Мөн хөгшрөлтөөс хамгаалдаг сайн талтай.
Шар цай нь толгойн өвчинг намдааж ядаргаа тайлахын зэрэгцээ хөгшрөлтөөс хамгаалдаг байна.
Ногоон цай нь элдэв халдвараас хамгаалж, хорт хавдрын идэвхжилтийг зогсоохоос гадна шарх аниулахад сайнаар нөлөөлдөг. Түүнээс гадна өтгөн найруулаад уухад шарталтыг тайлдаг байна.
Хар цай амны хөндийн эвгүй үнэрийг дардаг.
Улаан цай сэтгэл санааг тайвшруулаад зогсохгүй элдэв харшлыг дарахад сайн. Ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж гэдэсний түгжрэлийг арилгадаг.