Байгалийн барагшун экспортлохыг хориглов Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/86 дугаар тушаалаар 5 жилийн хугацаагаар байгалийн барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар экспортлохыг хориглолоо.
2014 онд түүхий барагшуныг 5 жил экспортлохыг хориглосон ч 2016 оны дөрөвдүгээр сард энэ шийдвэрийг хүчингүй болгож, зөвхөн 2016 онд л гэхэд 2,335 тонн түүхий барагшуныг экспортлосон мэдээ байна.
БОАЖЯ-ны захиалгаар МУИС-ийн эрдэмтэн судлаачид Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутгуудад судалгаа хийж, ойролцоогоор 300 гаруй тонн цэвэр Барагшуны нөөцтэй болохыг тогтоосон байна.
Урт хугацааны туршид байгалийн үзэгдлийн хувьсац өөрчлөлтөөр хуримтлагдан бий болдог, удаан нөхөн сэргээгддэг, байгалийн барагшун түүхий эдийг дотоодын нэр бүхий аж ахуйн нэгжүүд боловсруулалт хийхгүйгээр экспортод гаргаж байгаа юм.
Энэ үйл явдал удаан үргэлжилсэн бол манай улс барагшуны нөөцгүй болох, цаашид импортоор авах эрсдэлтэй тулгарах байсан юм. Энэхүү асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол анхааралдаа авснаар ийнхүү цэгцэндээ орлоо.
Эх сурвалж: БОАЖЯ