“Miss Mongolia 2013”-ын шилдэг оролцогчдын “BIKINI SKOW” өнөөдөр болно

   Монголын мянга мянган сайхан охид, бүсгүйчээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia 2013” тэмцээний шилдэг 20 оролцогчид хэдийнээ тодорч шилдгийн төлөө өрсөлдөж эхэлсэн билээ. “Мисс монголиа” холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг тэмцээний “Мисс  Бикини” төрлийн шалгаруулалт өнөөдөр явагдах бөгөөд зохион байгуулагчид уг шалгаруулалтыг олон арван үзэгчдийг хамруулсан гайхалтай шоу хэлбэрээр хийхээр төлөвлөж өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 19:00 цагаас “BIKINI SKOW”-г  үзэгчдэд нээлттэйгээр зохион байгуулахаар болжээ.

  Жил жилийн “BIKINI SKOW” Монгол охидын гоо үзэсгэлэн, төгс бие галбирын гайхам сайханыг үзэгчдэд мэдрүүлэн,  гайхшруулдагаараа онцлог бөгөөд энэ жилийн оролцогч охидын хувьд үзэгчдийг бүр ч илүү гайхшруулсан гайхалтай шоу болох болно хэмээн зохион байгуулагчид  онцолж байгаа аж.

Түүнчлэн “Miss Mongolia” тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болдог бөгөөд энэ жилийн ялагчдийн хувьд Тэргүүн мисс  Японы Окинаво хотноо болох “Miss International 2013”, Дэд мисс Африкийн Экваторт болох  “Miss World  tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World “Miss University 2013” тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх ажээ.

   Энэ жилийн “Miss Mongolia 2013” тэмцээний ялагчын оролцох “Miss International” тэмцээн нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог томоохон тэмцээн аж. Уг тэмцээнд олон улсын гоо үзэсгэлэн, энх тайвны элч нар хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнг эрхэмлэх төдийгүй, сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм.

   Ийнхүү гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөх “Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнийн шилдэг 20 оролцогчдын “BIKINI SKOW”-нд эрхэм уншигчдыгаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зохион байгуулагч:
“Мисс монголиа” холбоо
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизи
Мэдээллийн албан ёсны онлайн түгээгч:
Монголын №1 мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайт

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …