Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, хүйтэн салхитай байна.

2017 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд  6-11 метр. 10-12 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …