Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг хэлэлцэнэ

НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс тогтмол зохион байгуулж буй “Хотын шийдэл” уулзалтаар нийслэлийн Хүндэт доноруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хөдөлмөрийн насны Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах хүсэлтийг тэд гаргасан юм. “Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 литр ба түүнээс дээш хэмжээгээр цус хандивласан донорт олгодог аж. Эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмжээлшгүй буянт доноруудаа дэмжих нь зүйтэй гэж үзэн АН-ын бүлэг эл асуудлыг НИТХ-ын 10-р хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлнэ гэв.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …