Ховд аймгийн төвд 100 хүүхдийн шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

Ховд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 81 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд ирэх 4 жилд энэ үзүүлэлтийг 96 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. 2016 оны 11-р сараас хойш Ховд аймаг 2 дахь шинэ цэцэрлэгээ байгуулаад байна. Үүний нэг болох Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Цэцэгхэн” 15дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Цэцэгхэн 15-р цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Цогзолмаа, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нарын албаны төлөөлөл оролцож нээлтийн тууз хайчиллаа.

Тус цэцэрлэгийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 750,0сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жинсийн-Орой” ХХК барьсан байна. Ийнхүү 15 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээснээр аймгийн төвөөс алслагдсан, гэр хорооллын, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 2-5 насны 100 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж нээгдэж байна. Тус цэцэрлэг нь нийт 4 бүлэгтэй, 14 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулах юм.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 1600 хүүхэд бий. Үүний 50 орчим хувь нь аймгийн төв Жаргалант суманд байгааг судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийн 81 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Жаргалант сумын Бугат багт 15-р цэцэрлэг байгуулагдсанаар Ховд аймаг төрийн өмчийн 31, хувийн хэвшлийн 12 нийт 43 цэцэрлэгтэй боллоо.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …