Ойрын өдрүүдэд салхи 14-16 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурахыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи 24 болон 27-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурахыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав.

Харин хугацааны сүүлчээр ихэнх нутгаар дулаарах юм байна. Нутгийн зүүн хагаст сэрүүсхэн Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус  дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 26-нд нутгийн  баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар дулаарна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …