Өнөөдөр дэлхийн хумхаа өвчинтэй тэмцэх өдөр

2007 оноос хойш Дэлхий нийтээрээ жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийг хумхаа өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тус өдрийг“Сайн сайхны төлөө, хумхаа өвчнийг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хумхаа өвчин нь шумуулаар дамждаг эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдэгээр голчлон илэрдэг цочмог халдварт өвчин.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 2015 оны мэдээгээр дэлхийн 90 гаруй улс оронд хумхаа  өвчнийг дамжуулагч  шумуул тархаж, дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаагийн эрсдэлт нутагт амьдарч байгаа бөгөөд 2016 онд 212 сая хүн өвчилж, 429000 нас баралт бүртгэгдсэн тухай мэдээлжээ.

Өнөөдрийн байдлаар манайоронд хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй ч халдварын эрсдэл бий. Тухайлбал: Манай орны зарим нэг голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй талаар судлаачид тэмдэглэсэн байдаг.

Мөн сүүлийн жилүүдэд манай оронд хумхаагийн хүний өвчлөл тасралтгүй бүртгэгдэж, 2009-2016 онд хүний өвчлөлийн 11 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн ба эдгээр нь бүгд хумхаагийн голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос, Африкийн Конго, Мали, Серралион, Гана, Судан зэрэг улсад зорчих, аялах, ажиллах явцдаа хумхаа өвчнийг дамжуулагч шумуулд хазуулан халдвар авч өвчлөн эмчлүүлсэн байна.

Дэлхийн дулаарал, даяаршил, аялал жуулчлал хөгжиж байгаа нь манай оронд хумхаагийн голомт үүсэх эрсдэл нэмэгдүүлж,хумхаа өвчнөөс сэргийлэх тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлага гарч байна.

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …