Нийгмийн даатгалын лавлагааг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо

Нийгмийн даатгалын цахим машинаар олгож буй 4 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг иргэд, даатгуулагч, ажил олгогч нарт ойртуулж, илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар  Үндэсний Дата Төвтэй хамтран  Улаанбаатар хот болон аймгийн төвүүд, нэг цэгийн үйлчилгээний газруудад байрлаж байгаа 108 “Төрийн үйлчилгээний цахим” ТҮЦ машинаас өнөөдрөөс эхлэн авах боломж нээгдлээ.


Та өөрт ойр байгаа ТҮЦ машинаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэл, тэтгэврийн эрх үүссэн эсэх болон ажил олгогчийн шимтгэл төлөлтийн лавлагаагаа авах боломжтой юм.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …