ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д айлчилна

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ирэх тавдугаар сард БНХАУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэхүү айлчлалын бэлтгэл ажлыг хангах асуудлын хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам болон  Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрт тус тус  гарын үсэг зурах юм.

Түүнчлэн Монгол Улсын ХЗДХЯ, БНХАУ-ын Хууль зүйн яам болон Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд ялтан шилжүүлэх, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг дахь офшор бүсийн эрх зүйн зохицуулалтын талаар туршлага судлах зэрэг асуудлаар ярилцав.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Хууль зүй яам болон Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай айлчлалын үеэр танилцана.

Эх сурвалж: ХЗДХЯ

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …