Нүхтийн аманд гарсан түймрийг цурманд орууллаа

Богд Уулын Нүхтийн аманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар түймэрт 7-8 га талбай шатсан гэсэн мэдээллийг түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид өглөө.Модны хаяанаас эхэлж шатсан түймэр тархаж ой руугаа нилээд орсон байдалтай байгаа юм байна.

Албан хаагчид шуурхай ажиллан түймрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …