Г.Уянга ТТЭНН-ын даргаас чөлөөлөгдөж, Ц.Баянбилэг эргэн томилогджээ

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн байна. Улсын Дээд шүүх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг хүлээж авчээ. Мөн намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэжээ. Ингэснээр Г.Уянга намын даргаас чөлөөлөгдөж, Ц.Баянбилэг эргэн томилогдов. Дашрамд дурдахад, үүнээс өмнө хоёр ч шатны шүүхээс Г.Уянгыг намын даргаас чөлөөлж, Ц.Баянбилэгийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрийг Г.Уянгын талд гаргасан байдаг. Гэсэн ч ТТЭНН-ынхан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаж, ялалт байгуулаад байна.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …