МАН-ын удирдах зөвлөл хаалттай хуралдаж Ц.Гарамжав гишүүн саналаа татлаа

МАН-ын Удирдах зөвлөлийн хаалттай хуралдаан саяхан өндөрлөж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Зөрчлийн тухай хуульд оруулсан саналыг нь эгүүлэн татуулахаар болжээ. Энэ талаар Ц.Гарамжав өөрийн facebook хуудаснаа   албан ёсоор илэрхийлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Хууль зүйн байнгын хороон дээр гаргасан саналаа албан ёсоор татаж байгаагаа мэдэгдэж байна. Хүний алдар нэр гэдэг бол мөнгөөр үнэлэшгүй үнэ цэнэтэй учраас үзэл бодлоо илэрхийлсэн юм шүү.” гэжээ. Гарамжав гишүүн Зөрчлийн тухай хуульд “Хүн гүтгэсэн сэтгүүлчийг 10 сая, хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох ” санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжээд байсан ч хэвлэл мэдээллийн салбарынхан эсэргүүцэл зарлаж эхлээд байсан юм. Өнөөдөр орой 21-21.30 цаг хүртэл телевизийнхэн эфирээ хааж, маргааш өглөөнөөс өдөр тутмын сонин, сайтууд нүүр хуудсаа  “Иргэний мэдэх эрхэнд аюул учирлаа”  гэсэн үгээр харлуулахаар болсон нь МАН-ын Удирдах зөвлөлийг ийнхүү түргэн авахуулж асуудлыг шийдэхэд хүргэлээ.

 

Эх сурвалж:tvmongolia.mn

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …