Г.Уянга ТТЭНН-ын даргын суудлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан мэдэгдэл хийжээ

Өчигдөр Улсын дээд шүүх Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргын албан тушаалаас Г.Уянгыг чөлөөлж, түүний оронд тус намыг үүсгэн байгуулагч, залилангийн гэмт хэрэгт шалгагдаж буй Ц.Баянбилэгийг томилжээ. Тэгвэл энэхүү шийдвэрийн дараа УИХ-ын гишүүн асан Г.Уянга дараах мэдэгдлийг өөрийн фэйсбүүд хуудастаа бичжээ.

“Би уг нь гэмт хэрэгтэн-хулгайч, дээрэмчдэд ч зиндаа байдаг гэж бодож хамгийн том хулгайчидтай тэмцэл хийдэг юм л даа. Гэтэл тийм биш ажээ. Гэсэн ч жижиг хулгайчтай уралцахгүй ээ, улс орныг тусгаар тогтнолтой нь цөлмөөд, ард иргэдийн итгэл, ирээдүйг устгаж байгаа их гарын хулгайчидтай л үзэх болно!

Авиан Баатархуяг-н зураг.

Монголын гэмт хэрэгтнүүдэд зиндаа байдаггүйг мэдлээ. Өөрийг нь огцруулах асуудлыг тууштай тавьсны хариуг Ерөнхийлөгч 200 гаруй сая төгрөгийн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа Ц.Баянбилэгтэй нийлж авлаа. Өнөөдөр УДШ хуралдаж, намын дарга, генсек нь мэдээгүй, оролцоогүй хууль бус хурлаар намайг сольсныг бүртгэж ёсчилжээ.

Миний бие 9 долоо хоногтой бие давхар байсан бөгөөд ачаалал, хямрал нэрвэж хүүхэд минь амьгүй болж, улмаар их хэмжээний цус алдаж эмнэлэгт байсан учраас үнэндээ шүүх хуралд оролцох боломжгүй байсан. Шүүх хуралдаанд биеэр оролцож хууль ёсны учрыг тайлбарлах чухал шаардлагатай гэж үзэж байсан учраас эл учраа хэлж хойшлуулж өгөхийг хүссэн ч шүүх хэрэгссэнгүй.

Хууль ёсны хурлаа хуралдуулж намын удирдлага солилцохын төлөө би байсан. Эд арай л хүнлэг биш байлаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гэмт хэрэгтнүүдтэй нийлэн миний хүүхдийн амиар наадаж улстөрөө хийж байгааг жигшиж байна.

Шүүхийн шийдвэрийг гар дээр хүлээн авсны дараа энэ асуудлаар албан ёсоор хэвлэлийн хурал хийж мэдээлэх болно” гэжээ.

Нинж

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …