Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах ээлжит мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа. Хэрэв та мэргэшлийн шалгалтад орохыг хүсвэл Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу“Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн байранд /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ 2 дугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд 2013 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгүүлээрэй. Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянга/ төгрөг байх юм. Харин шалгалт өгөх иргэд ямар материал бүрдүүлж, хэзээ шалгалтаа өгөхийг доорхи мэдээллээс авааарай.
Бүртгүүлэх иргэн дараахи бичиг баримтыг бүрдүүлнэ
· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
· Ажил байдлын тодорхойлолт;
· Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
· “3 х 4”-гийн хэмжээний цээж зураг 4 хувь;
· Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
· Шалгалтын үйлчилгээний төлбөр
· Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан, 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цагаас өмнөТөрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn гэсэн цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх болно.
· Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Мэдээлэл лавлагаа
· Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба: холбогдох утас 315348
· Нийслэлийн Авто замын газар: холбогдох утас 325385
· Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар: холбогдох утас 320461
· Нийслэлийн Тээврийн газар: холбогдох утас 325067
· Нийслэлийн Агаарын чанарын алба: холбогдох утас 314876
· Нийслэлийн Өмчийн харилцааны газар: холбогдох утас 328137
· Нийслэлийн Худалдан авах ажиллагааныгазар: холбогдох утас 75757807
· Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар: 315613