НМХГ:”Мэн Гао” нэртэй цемент авахгүй байхыг анхааруулж байна

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Мэн Гао” үйлдвэрийн цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байсныг илрүүлжээ.

Шалгалтын үеэр ил задгайгаар худалдаалагдаж буй “МЭН ГАО” нэртэй савлагдсан цемент нь Монгол улсад мөрдөгдөж буй MNS 974:2008, MNS 976:2008, MNS 3091:2008 зэрэг стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартаар 50 кг байхаас 47,48 кг жинтэй савлагдсан байна.

Мөн барилгын материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй аж. БНХАУ-аас импортоор оруулж ирсэн “Менгао” үйлдвэрийн цемент Монгол улсад 2016 оны 6 сараас хойш орж ирээгүй байна. Уг цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байжээ.Цементээс дээж авч барилгын сорилын дүнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж үзэхэд барьцалдах шинж чанарын хувьд чанарын шаардлага хангахгүй гарсан байна.

Орц найрлагад ямар бүтээгдэхүүн хольсон тухай шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Иймд ард иргэд барилгын материал худалдан авахдаа хуурамч бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлж, хаяг шошго, дагалдах баримт бичгийг сайтар үзэж авахыг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …