ШТС-ын талбайд авто машин хийгээр цэнэглэх станц байршуулсан нь эрсдэл үүсгэж байна

Өнөөдөр НМХГ-аас шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг станцуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Автомашин хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид хийсэн хяналт шалгалтын үеэр:
Нийслэлийн нутаг дэвсгэрт шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулдаг Горгаз ХХК, Дашваанжил ХХК, Юнигаз ХХК, Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК, НЕС ХХК, Евро ойл ХХК, Шунхлай трейдинг ХХК, Сити газ ХХК зэрэг 9 ААН-ийн нийт 40 АХЦС-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Эдгээрээс Юнигаз ХХК, Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК, НЕС ХХК, Евро ойл ХХК, Шунхлай трейдинг ХХК-ийн нийт 22 автомашин хийгээр цэнэглэх станц нь ШТС-ын талбай дээр байрлан үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаас аюултай байдлыг үүсгэж байгаа юм.

Горгаз ХХК, Дашваанжил ХХК-иуд дангаараа буюу өөрийн эзэмшлийн талбай дээр автомашин хийгээр цэнэглэх станц суурилуулсан байжээ.

Шалгалтанд хамрагдсан 32.5 хувь нь улсын комиссоор байнгын ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй автомашин хийгээр цэнэглэх станц байршуулан шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн нь “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн 9.3.5, “Барилгын тухай” хуулийн 37.6 заалтуудыг зөрчиж байна.

Зөрчил гаргасан 13 газар байгаагаас Горгаз ХХК-ийн 5 , Тэс петролиум ХХК-ийн 4, Дашваанжил ХХК-ийн 3, Синчи ойл ХХК-ийн 1 байна.
Зөрчилтэй Автомашин хүлээлгэн өгөх станцуудын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, барилгын тухай хуулийн 48.2-т заасны дагуу цахилгаан хангамжийг хязгаарлаж, холбогдох хуулийн дагуу 5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллалаа.

2. Шатахуун худалдаалах ААН-үүд /ШТС/:
Нийслэлийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрлийн хүрээнд 17 аж ахуй нэгжийн 217 шатахуун түгээх станц байна. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт 193, Багануур дүүрэгт 10, Налайх дүүрэгт 11, Багахангай дүүрэгт 3 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээрээс Петростар ХХК-ийн 1, Содмонгол групп ХХК-ийн 2, М ойл групп ХХК-ийн 2, нийт 5 шатахуун түгээх станцыг улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ.

Петростар ХХК, Шунхлай трейдинг ХХК, Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК, НЕС ойл ХХК, Евро ойл ХХК-иудын 24 шатахуун түгээх станцын талбайд авто машин хийгээр цэнэглэх станц суурилуулан ашиглаж байна.

Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК-ийн Шатахуун түгээх станцын талбай дээр суурилуулсан 5 Авто машин хийгээр цэнэглэх барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй ашиглаж байсан нь “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн 9.3.5 дах заалтыг зөрчсөн тул улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, Барилгын тухай хуулийн 37.6 дах заалтыг үндэслэн цахилгаан хангамжийг хязгаарлаж, торгуулийн арга хэмжээг авч ажиллалаа.

Энэ ажлын хүрээнд “Петростар” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Тэс петролиум” ХХК, “Магнай трейд” ХХК, “Содмонгол” групп ХХК, “М ойл” групп ХХК, зэрэг нийт 8 аж ахуй нэгж байгууллагад шатахуун түгээх станцын өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн тохижилтын ажлыг хийж, эвдрэл гэмтлийг засварлах, тээврийн хэрэгслийн орц гарцын тэмдэг тэмдэглэгээг тодруулах, арилсан бүдгэрсэн хэсгийг шинээр хийх, хамгаалалтын хашаа, хайсын эвдрэл гэмтлийг засаж сайжруулах,саравч түгээгүүрийн өнгө үзэмжийг сайжруулах /будаж цэвэрлэж өнгийг сэргээх/, шороо тоосыг тогтмол цэвэрлэж хэвшүүлэх тухай улсын ахлах байцаагчийн албан шаардлага өгч, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

НМХГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …