Хар тамхинаас болж ирээдүйгээ “балласан” одод

Хэйли Джоэл Османд

Бага залуу наснаасаа кинонд тоглосон Османд олон кино компаниудын анхаарлыг татаж ирээдүйтэй авьяастай жүжигчин гэгддэг байлаа. Гэвч шилжилтийн насан дээрээ хар тамхи, мансууруулах бодист донтож аажимдаа урлагаас холдсон байна.

Аманда Байнс

“Том бүдүүн худалч” киноны гол дүрээр холливуудад танигдсан Аманда кино урлагт маш эрчимтэй орж ирсэн. Гэвч 2014 онд хар тамхинд эрчимтэй донтож, улмаар албадан эмчилгээ хийлгүүлсэн байна. Тэрээр одоо ч эмчлүүлж байгаа билээ.

 

Маколей Калкин

Та бидний сайн мэдэх “Гэртээ ганцаараа” киноны гол дүр Калкин “Алтан бөмбөрцөг”-т хүртэл нэр дэвшиж байлаа. Гэвч эцгийнх нь өр зээлийн дарамт түүн дээр бууж, улмаар сэтгэл санааны хямралаас болж хар тамхинд донтсон юм. Ингэж л ирээдүй нь гэрэлтэж байсан од, олны хөлөөс дайжигч нэгэн болсон байна. Тэрээр одоо кино урлагаа орхиж зохиол, шүлэг бичиж суудаг болсон байна.

 

Эдвард Ферлонг

“Терминатор-2” кинонд тоглож олны анхаарлыг татаад байсан Ферлонг мөн л шилжилтийн насандаа хар тамхи, архи, мансууруулах бодист донтож шүүхээс ял сонсож байжээ.

 

Алексей Фомкин

“Ералаша” киноны баатар Фомкингийг олон кино судлаачид “сайн инээдмийн жүжигчин болно” гэж таамаглаад байсан. Гэвч мөн л архи, тамхинд эрчимтэй автаж өөрийн кино урлагийн замналаа өндөрлөсөн юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …