Орон байрны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүллээ

Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажил, эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сараас эхлэн 1 сарын хугацаатай “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Н-ын гэрийн вакум цонхыг түлхэн орж, мөнгөн аяга, хөөргийг ЕБС-ын сурагч А, оюутан С, М, тодорхой эрхэлсэн ажилгүй О, С нар согтуурсан үедээ хулгайлсан, тус дүүргийн 18 дугаар хороонд оршин суух М-ын гэрийн хаалганы цоожийг хөшиж, мөнгөн аяга, 32 инчийн зурагтыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Б согтуурсан үедээ хулгайлсан хэргүүдийг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай илрүүлэн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна.

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …