Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ЭХЭМҮТ, ГССҮТ-д ажиллалаа

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийхэн өнөөдөр  ЭХЭМҮТ, ГССҮТ-д ажиллалаа. Эхлээд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн зөвлөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, төвийн шуурхай зөвөлгөөнд оролцсон юм. Үүний дараа  Нөхөн үржихүйн тасгийн цахим бүртгэл, лавла, үйл онош зүйн,  жирэмсний хяналтын кабинет, Анагаахын удамзүйн лаборатори, Хүүхдийн зөвлөх поликлиникийн төрөлжсөн мэргэшлийн кабинет, цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд шинээр суурилуулсан цахим програмын үйл ажиллагаатай тус тус танилцаж, иргэд үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтан нартай уулзан, тэдний санал бодлыг сонслоо.

Мөн төвийн шуурхай зөвөлгөөнд оролцож, эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал, хүнд өвчтөнд үзүүлж буй тусламж, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, халдвар хамгааллын байдал, сувилахуйн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл сонсож, санал бодлоо хуваалцсан юм.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ажлын 3 баг зохион байгуулагдан, харъяа төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, иргэд үйлчлүүлэгч нарт ээлтэй орчин бүрдүүлэх, хүлээгдлийг бууруулах, үйл ажиллагааны ил тод байдлыг  хангах талаар хийж буй ажил үйлчилгээтэй танилцах зорилгоор явж байгаа. Бид өөрсдөө шинээр хийж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар иргэд үйлчлүүлэгч нарт сайн сурталчлах, таниулах, ойлгуулах үйл ажиллагаан дээр анхаарч, эмнэлгийн удирдлага тодорхой ажлуудыг сайн зохион байгуулж байхад хувь хүн, хувь эмчээс шалтгаалсан жижиг алдаа дутагдлыг гаргахгүй, газар дээр нь  шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг анхааруулсан. Түүнчлэн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн төвийн Ерөнхий захирлын тушаалаар тусламж үйлчилгээний 7 хариуцлагатай албан тушаалтан нарт иргэд, үйлчлүүлэгчидтэй шууд холбогдох гар утас гардуулж, санал, хүсэлт, гомдлыг шуурхай барагдуулах ажлыг эхлүүлснийг онцлон талархсан юм.

Үүний дараа ГССҮТ-ийн хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасгуудаар орж танилцлаа. Тус төв 1 давхартаа бүрэн засвар хийж, өнгө төрхөө зассаныг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн сайшаалаа.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …