Таалагдсан бүсгүйнхээ өмнө дараах байдлыг гаргаж болохгүй

CDocumentsandSettingsuserMyDocumentsMyPictures1Сайхан бүсгүйд татагдан толгой нь эргэсэн эр хүн араас нь гүйж эргүүлж байхдаа байнга тэнэг үйлдэл хийдэг гэнэ.

-Нойтон хамуу шиг салахгүй дагах, өдөр шөнөгүй утасдаад, уулзая учирья гээд шалаад байвал нэг бол эмэгтэй хүний доог тохуу болдог бол тэвчээрийг нь бүрэн барж нэр хүндээ алддаг.

-Хэтрүүлж уух, жаахан зориг орох гээд уучихсан биш хэрэгтэй хэрэггүй юм яриад эсвэл хажууд байсан хүн лүү дайрч давшлаад бүхнийг балладаг гэнэ.

-Дэгсдүүлэх, бүсгүйдээ хүчтэй сэтгэгдэл төрүүлэх гээд өөрийгөө магтахдаа жолоо цулбуураа алдвал дараа нь уулзах нүүргүй болдог. Хичнээн их худал ярина төдий чингээгээр нөгөө бүсгүйгээсээ холддог.

-Дон Жуаны синдром, хайр дурлалын салбарт гаргасан ялалт амжилтаараа сайрхах нь хамгийн том тэнэглэлийн нэг юм.

-Хардуулах гэж өөр хүүхэнтэй нүдэн дээр нь сээтэгнэх, бас нэг тэнэг үйлдлийн нэг. Бүсгүй хүн бүрд ижил үйлчилнэ гэж байхгүй.

-Бүхнийг чадагчийн дүр эсгэх, нөгөө бүсгүйнхээ өмнө мундаг амьтан болж харагдах гээд чадахгүй мэдэхгүй зүйлээ хийж чадна гээд дайрах юм бол олны нүдэн дээр жинхэнэ шившиг болж дуусдаг.

-Сайрхах, өөртөө байхгүй чадвар авъяас, боломжын талаар яриад эхэлбэл худлаа гэдгийг нь бүсгүй хүн ганц хараад л мэддэг.

-Буруу онигоо ярих, найз нартайгаа шар айраг уух үед л ярих онигоог бүсгүйчүүдэд яривал өөрөө эвгүй байдалд ордог.

Ugluu logo

Санал болгох мэдээ

Хотын архитектурыг өөрчилсөн III – IV хороолол

  Хот гэдэг тодорхойлолтыг 1961 онд баталсан АДХ-ын тэргүүлэгчдийн зарлиг өнөөдөр өөрчлөгдсөн үгүйг хэлж мэдэхгүй …