Нэгдүгээр санамж:
• Та ажил албан дээрээ ч ер хаана ч аядуу зөөлөн, дундыг барьсан хэмээр ахуй амьдрал, бүхий л харилцаагаа зохицуул.
• Хэт адгаж яарсан хэмээр довтлох, бүүр нэг сүүл барихын аль аль нь хортой.
Хоёрдугаар санамж:
• Хүн eрөөсөө ямар нэгэн юманд санаа зовохгүй байна гэж бараг үгүй.
• Тийм учраас тодорхой хэмжээний /бага зэрэг/ зовинолыг хэвийн гэж ойлгох хэрэгтэй.
Гуравдугаар санамж:
• Та хэт их хооллох, архидах зогсоо зайгүй тамхилах, зугаа цэнгэлд хэтэрхий автах, нэг амьсгаагаар туйлдатлаа ажилласны хэрэггүй.
• Өөрөөр хэлбэл өөрийн хэмжээнд тааруулан зугаацаж, мөн амрах хэрэгтэй.
Дөрөвдүгээр санамж:
• Найз нөхөд, гэр бүл, хамт олныхоо хүрээнд бие биеэ ойлгодог, тусч найзархаг, нөхөрсөг харьцааг бий болгогтун.
Тавдугаар санамж:
• Мэргэжил ажлаа анхнаас нь өөрийнхөөрөө сонгохыг хичээх.
Зургаадугаар санамж:
• Чөлөөт цагаа тааламжтай сайхан өнгөрөөж чаддаг, үнэхээр оюун сэтгэлээ зориулсан хобби сонгосон хүн дарамт хямралаас ихээхэн ангид байж чадна.
Долдугаар санамж:
• Түр ч болов ганцаар байх нь бас нэг амсхийлт юм.
Наймдугаар санамж:
• Ямар ч тулгамдсан асуудлыг цаг тухайд нь зориг тэвчээртэй, шийдэмгий байж, өөртөө маш итгэлтэйгээр ялж, шийдэж бай.
Eсдүгээр санамж:
• Оюун санаагаа хянаж удирдан, ямар ч үед оюун ухаанаа сарниулах биш харин төвлөрүүлэхийг хичээ.
Аравдугаар санамж:
• Хямрал дарамтад нэг л өртвөл оюун санааны бясалгал юунаас ч илүү гэдгийг санаарай. Зовлонг дааж байна гээд тэсээд дуугүй яваад байх нь асуудлыг шийдвэрлэх боломжит арга замыг улам бүр бүдгэрүүлдэг сөрөг үр дагавартай байдаг.
Арван нэгдүгээр санамж:
• Та өөрийгөө хөгжүүлэх замыг хайж, зогсолтгүй сурч боловсорвол тохиолдож болох ихээхэн дарамт, хямралаас зайлсхийх болно.
Арван хоёрдугаар санамж:
• Хайр, хүндэтгэл. Энэ бол ээдрээтэй асуудлыг зохицуулах их хүчин.
Арван гуравдугаар санамж:
• Хэрэв Танд хэн нэгний тусламж шаардлагатай гэж үзвэл цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандаарай.
Эх сурвалж:ЭХЭМҮТ