Ихэд тархсан, заналт өвчин-хавтгай тавхайтай үр бүтээлтэй тэмцэх арга замыг Орос улсад олж илрүүлжээ. Энэ нь тулгуурын онцгой улавч ашиглах арга юм. Харин ийм улавчийг гуталд биш хүний хөлд шууд оруулан суулгадаг юм.
Оросын эмч нарын хэлснээр одоогийн байдлаар манайд 2 хуухэд тутмын нэг нь хавтгай тавхайтай бөгөөд эмч нар тэдэнд туслах ямар ч олигтой аргыг урьд нь санал болгож чадахгүй байлаа.
Гэвч сахан шинэ технологи бий болж, багахан хэмжээний, хөнгөн боловч маш бат бэх төмөрлөг зүйлийг хөлийн уланд суулгадаг юм. Энэ нь тодорхой онцлог бүхий зохицуулах үүргийг гүйцэтгэх болно гэж, гэмтлийн эмч Максим Федоров тайлбарлаж байна: «Үнэндээ бол энэ нь гуталд биш, хүний тавхайд суулгадаг улавч болно. Нэг удаа суулгасан ийм улавчийг хүн насан туршдаа ашиглах юм. Тэрбээр гутлаа өмсөхөө мартлаа гэхэд хөл дотор уг улавч ямагт байдаг» гэж нэмж хэллээ.
Хоёрхон см хэмжээний нэг зүсэлтээр хийх уг мэс ажилбар нилээд үр дүнтэй юм.
Сибирийн Северск хотын оршин суугч Влада Южанина бага наснаасаа маш хавтгай тавхайтай байжээ. Саяхан дээрээс нь тэрбээр баруун хөлөө хугалж, тавхайгаа нугалж, тэнийлгэж ч чадахгүй байлаа. Тулгуурын улавч, гимнастик, иллэг засал ч тус болоогүй Владад энэ шинэ улавчийг суулгажээ. Тэрбээр 3 өдрийн дараа эмнэлэгээс гарна. Ийм аргаар Северск хотын эмнэлэгт 6 хүүхдэд ийм мэс заслал хийсэн байна.
Олон сая хүн амтай асар том Москва, СПБ, Нижний Новгород зэрэг хотуудаас гадна, сибирийн Северск мэтийн жижиг хотуудад шинэ технологийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийж эхлээд байна.
эх сурвалж: Оросын дуу хоолой радио