Найз залуутай болох гэж төрсөн охиноо төөрүүлж хаясан ээжийг саатууллаа

“Бөмбөгөр” худалдааны төвд харгалзах хүнгүйгээр ганцаараа явж буй бага насны охины зураг өнгөрсөн сард олон нийтийн сүлжээгээр тарсан билээ. Тэгвэл уг мэдээллийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, охиныг ээж нь санаатай төөрүүлсэн болохыг тогтоожээ. Охины ээж 24 настай Ч нь нэгэн залуутай хамт амьдрахын тулд охиноо төөрүүлж хаяжээ. Ч мэдүүлэгтээ “Охиноо ээждээ өгөх гэсэн боловч авахгүй гэсэн. Тэгээд Бөмбөгөр худалдааны төв дотор орхиод явсан” гэж хэлжээ. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс өнгөрсөн сарын 14-ний өдөр Ч, С нар нэг ой долоон сартай охины хамт “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун хаалгаар орсон болохыг камерын бичлэгээр тогтоож, улмаар охины ээж Ч-г саатуулсан байна. Тухайн үед Ч охиноо чихэр худалдаалдаг лангууны ойролцоо орхиод зүүн хаалгаар гарч зугтсаныг тогтоосон байна. Өдгөө Ч-г Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм байна.

Нинж

Санал болгох мэдээ

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн …