Улаан-Үдэд Монгол оюутан 00 өрөөнд хүүхдээ төрүүлээд хөнөөжээ

5 дугаар сарын 3-ны өглөө эрт Улаан-Үд хотын нэгэн дээд сургуулийн дотуур байрны 00 өрөөнд 17 настай Монголын  иргэн нэгэн эмэгтэй оюутан ухаан алдсан байдалтай олджээ.

Түүний дор нь амьгүй болсон шинэ төрсөн хүүхэд нь байжээ. Энэ хэрэгт ОХУ-ын Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл “Төрүүлсэн хүүхдээ эх нь хөнөөх” гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байна гэж Оросын Мөрдөн байцаах хорооны Буриадын Мөрдөн байцаах газар мэдээллээ.

Мөрдөн байцаалтын мэдээгээр, дээр оюутан 2016 оны намар Монголоос Буриадад ирээд нэгэн дээд сургуульд элсэн орсон бөгөөд дотуур байранд монгол оюутнуудын хамтаар амьдардаг байжээ. Тэрбээр орос хэл мэддэггүй, Буриадад монгол оюутнуудаас өөр хүмүүстэй харьцдаггүй байсан аж.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …