Албан хаагчдыг цэргийн дүйцүүлэх сургалтанд хамруулна

images Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт зохион байгуулах тухай”  А/820 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг 2013 оны 09 сарын 30-аас 10 сарын 11-ний өдрүүдэд 3 хэсэгт хуваарилан зохион байгуулна. Нэгдүгээр хэсэгт Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд, Хоёрдугаар хэсэгт Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд, Гуравдугаар хэсэгт Налайх, Багануур, Багахангай дүүргүүд хамрагдах юм.  Сургалтын нэгдүгээр хэсгийг БГД-ийн ЗДТГ-ын  Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, хоёрдугаар хэсгийг БЗД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Цог, гуравдугаар хэсгийг НД-ийн ЗДТГ-ын  Цэргийн штабын дарга, хурандаа Д.Байгал нар ахлан ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …