Дөрвөн настай хүүг заазуурдаж хөнөөсөн Хятад иргэнд 25 жилийн хорих ял оноолоо

БНХАУ-ын иргэн дөрвөн настай хүүг заазуурдаж амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан.

 Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Сонгинохайрхан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Хятад ард улсын иргэн Өргөнталд холбогдох ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2017.05.08-ны 09:00 цагт хуралдаж 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангил эдлүүлэхээр, шүүгдэгчээс 8.7 сая төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Уг хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 21-нд болох байсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биеийн байдал муу ирээгүй учраас шүүх хуралдааныг 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан юм.

 

Эх сурвалж: Сонгинохайрхан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …