Эрээнд 18-40 насны 300 гаруй биеэ үнэлэгч Монгол эмэгтэй байдаг

42.jpg

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрээн хотод биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийг албан буцааж байгааг мэдээлсэн. Энэ тухай Гадаад Хэргийн Яамнаас тодруулахад “Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас Эрээн хотын Нийгмийн аюулаас хамгаалах газартай хамтран биеэ үнэлж байсан 10 монгол эмэгтэйг нутаг буцаасан. БНХАУ-ын Эрээн хотод 18-40 насны 300 гаруй биеэ үнэлэгч монгол эмэгтэй байдаг гэсэн албан бус тоо баримт байдаг. Биеэ үнэлэх асуудлаас үүдэн бэлгийн замын халдварт өвчин авах, бичиг баримтаа барьцаанд тавих, өрийн дарамт, бусдын хүчирхийлэлд орох, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох, хүсээгүй жирэмслэх, гэдсэн дэх хүүхдээ бусдад худалдах гэх мэт олон сөрөг асуудал үүсдэг тул эдгээр эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж, тэднийг болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээг авч байгаа” гэв.

Зарим төрийн бус байгууллагын гаргасан мэдээллээр биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн 75 хувь нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн судалгаа бий. БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага хатуу байдаг. Үүнтэй холбоотойгоор биеэ үнэлэгч эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх магадлал өндөр байдаг аж.

Тиймээс ГХЯ-ны Консулын газрын зүгээс хилийн чанадад байгаа монгол иргэдийн эрх ашиг зөрчигдөх, болзошгүй гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ажилд өндөр анхаарал тавин ажиллаж байгааг онцоллоо.

 

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …