“Монгол цагдаа” цогцолборт 37 мод суулгалаа

“Монгол хурандаа” нийгэмлэгийн цагдаагийн хурандаа нар гэр бүлийн хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цагдаа” цогцолборт зулзаган нарс, гацуур суулгалаа. Цагдаагийн хурандаа нар болон тэдний гэр бүлийнхэн 37 зулзаган  модыг тарьсан юм.

Монгол хурандаа нийгэмлэгийн дэд тэргүүн, цагдаагийн хурандаа М.Батаев “Далайд дусал нэмэр гэгчээр бид өдрөөс өдөрт өнгө зүсээ засаж буй цэцэрлэгт хүрээлэндээ цөөн хэдэн модыг өөрсдийн зардлаар авч ирээд тарьж байна. Бид бүх зүйлийг зохих хууль, дүрмийнх нь дагуу хийсэн. Энэхүү үйл ажиллагааг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Биндэр сум дахь цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Отгонжаргал нар дэмжсэн. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн хүсэлтийг маань хүлээн авч, анхаарал хандуулсанд талархаж байна” гэлээ.

Тэд тарьсан моддынхоо усалгаа, арчилгааг өөрсдөө хийгээд, 20 хоногийн дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэнд хүлээлгэж өгөх аж. Мод тарих үйл ажиллагаанд “Монгол хурандаа” нийгэмлэгийн цагдаагийн хурандаа нар, тэдний гэр бүлийнхэн болон ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал, Мэдээллийн технологи, холбооны газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгонбат нар оролцсон юм.

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …