Хүүхдийн сүүн шүдийг өвчлөлөөс хэрхэн хамгаалах вэ?

Хүүхдийн анхны сүүн шүд цухуйж эхлэхийг эцэг эхчүүд бид “Цахиур цухуйх” хэмээн нэрлэж заншсан. Цахиур цухуйх үед ихэнх хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг учир тэд ундууцаж, тайван бус байдалтай болж эхэлдэг.Энэ нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой юм.

Хүүхдийн биед таагүй байдал үүсч байгааг сайтар ажиглавал:

-Ойр ойрхон уйлагнах, уцаарлах

-Бага зэрэг халуурах

-Хацар нь үл мэдэг улайж,шүлс нь гоожих

-Хоол эсвэл хөхөө хөхөө болих

-Өтгөнбага зэрэг шингэрэх

-Тоглоомоо хөхөх эсвэл мэрэх

-Шүд шүдлэж байгаа талын чихийг нухлахзэргээр илэрнэ.

Сүүн шүд шүдлэх хугацаа

Хүүхдийн 8-12 сартай байх үед анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 25-33 сартайд нь бүрэн ургаж дуусдаг. Энэ үед дээрээ 10шүд (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд), доороо 10шүд(4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд)зэрэгнийт 20 шүдтэй болсон байна.

Хүүхдийн7-8настайд эхний буюу байнгын шүд (ясан шүд) ургаж эхлэх бөгөөд цаашид 13 нас хүртэл солигдож эхэлнэ. Энэ үед нь эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь, ихэнх хүмүүсийн дунд “Хүүхдийнсүүн шүд унаж дуусахад л дараагийн ясан шүд гардаг”гэсэн өрөөсгөл ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл5-7 настай үеднь хүүхдийн амны хөндийн хойд талд насан туршид нь байх хамгийн чухал шүдгэгддэг “Ихараа”шүд ургасан байдаг юм.

Яагаад сүүн шүдийг хамгаалах ёстой вэ

-Хүүхдийн шүдцоорволмаш хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд өвчлөлийн явцад хүүхэд ундууцаж, тайван бус байдалтай болдог.

– Өвдөжцоорсоншүдбусад сүүн шүд болонясан шүдэнд цоорлын халдварыг дамжуулдаг. Ингэснээр халдвар авсан сүүн шүд болон байнгын шүд цоорно гэсэн үг.

 

-Цоорсон сүүн шүдийг эмчлэхгүйгээр авахуулсан тохиолдолд араанууд нь урагшаа түрж ургах бөгөөдясан шүд ургах зай багассанаар байнгын шүд далий мурий, давхаргэх мэтчилэнхэвийн бус, гажигтай ургаж эхэлдэг.

 

Хүүхдийн шүдийг унах хугацаанаас нь өмнө авахуулсанаас болж зарим үсгийг буруу хэлэх гэх мэт хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлдөг.Шүдний гаж буруу хөгжлөөс үүдэн хүүхдийн эрүү нүүрний хэлбэр төрх нь алдагддаг гэх мэтчилэн сөрөг үр дагаврууд гардаг байна.Үүнд:-Орсгой зуулт-Шаамий зуулт-Зөрмөл зуулт-Заалхай зуулт -Гvн зуулт зэрэг үүсдэг.

Эх сурвалж:НЭМГ

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …