1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг.
Тус тэмцээн 2 үе шаттай бөгөөд эхний шатны шалгаруулалт 2017.04.17-2017.04.30-ны өдрийн хооронд дүүрэг бүрийн цэцэрлэгүүдийн дунд зохиогдож, 2 дугаар шатны буюу шигшээ тэмцээнийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, “Dream box” хүүхдийн телевиз хамтран өчигдөр “Сүлд чуулга”-ын байранд амжилттай явууллаа.
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний шилдгүүд:
- Тэргүүн байрын шагналыг ЧД-ийн Тэргүүний 33-р цэцэрлэг
- Хоёрдугаар байрын шагналыг БЗД-ийн 33-р цэцэрлэг
- Гуравдугаар байрын шагналыг СБД-ийн 143-р цэцэрлэг
- Тусгай байрын шагналыг СХД-ийн 110-р цэцэрлэгийн хамт олон шалгарч цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлүүдээр шагнууллаа.
Хоёрдугаар шатны тэмцээнд оролцсон цэцэрлэгүүд:
- Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэг
- Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэг
- Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэг
- Сонгин-Хайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг
- Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэг
- Налайх дүүргийн 152 дугаар цэцэрлэг
- Багануур дүүргийн 241 дүгээр цэцэрлэгийн нийт 100 гаруй хүүхэд, багачууд оролцсон юм.