“Монгол төсөл” соён гэгээрлийг авчирна

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Монгол төсөл” санаачилжээ. Тэрбээр санаачилсан төслийнхөө талаар “Үзэл сурталгүй нийгэм гэж үгүй. Тэр дундаа үндэсний үзэлсурталгүй үндэстэн өөрийн мөн чанараа гээж, түүхийн хог дээр хаягддаг. Үзэл суртал нь нийгмийг нэгтгэн нягтруулаад зогсохгүй олон түмний ертөнцийг үзэх үзэл, ухамсарыг төлөвшүүлэхэд нөлөөлдөг билээ. Үзэл суртал нь нийгмийнхээ зорилгыг тодорхойлж, бодит байдлын нарийн ээдрээг хялбарчлан томъёолж, хураангуйлан ард түмний ухамсарт амархан суулгадаг. Бас үзэл суртлын үндсэн дээр тухайн нийгмийн зөв буруугийн дэнс бүрддэг. Шинжлэх ухаанаас ялгаатай нь нийгмийн хүсэмжит болоод хүсэмгүй үзэгдэл, үйл явдлыг тодорхойлдог.

Бид үзэл сурталгүй, нэгдсэн үнэлэмжгүй болохоор ямарваа нэгүйл явдлыг хараад туйлшрахыг үзүүлж байна.Бид ардчилсан тогтолцоонд шилжээд даруй 30-аад жил боллоо .Ардчилал бол тогтолцоо, харин бид үзэл суртлыг муу муухай гээд социализмтай хамт хаясан нь маш том алдаа юм. Үзэл сурталхаягдсанаар өнөөгийн монгол хүнд сайн муугийн тухай үнэлэм жалга болж, ирээдүйгээ гэрэл гэгээтэй харах чадвар нь мөхжээ. Өнөөдөр бид өөрсдийгөө харвал өөрөөсөө үнэтэй эд хэрэглэсэн, өөрөөсөө бусдыг үнэлж хүндэлдэггүй, хувийн амьдралаасаа өөр зорилгогүй, үнэт зүйлгүй болжээ. Бид Манжийн хаяанд явсан ХХзууны хөмөрсөн тогоон дорх “Хуучин хүү”-гээс ялгарах юм нь машин техник л байна.

Үнэт зүйлгүй бидэнд бэлгэшээхгүй юм ч алгаболж. Фэйсбүүкэд хүйтэн хөх могой, хүүдийтэй мөнгөний зураг оруулаад “хурайлж” байна.Үндэсний үнэт зүйлгүй энэ монгол хүн ирээдүйдээ итгэлгүй, гутранги, хийрхүү, хувиа хичээсэн, хэт ашиг хөөсөн өчүүхэн амьтан болж хувирав. Энэ л хандлагыг өөрчилж, монгол хүний язгуур мөн чанарыг сануулж, үндэстний хувьд урам зориг өгөх зайлшгүй шаардлага бий болжээ.Үүний тулд адаглаад ардынхаа мэргэн ухааныг эргээд нэг бодох,түүнийг нь ахин дахин сануулах хэрэгтэй байна. Үүнийг хэрхэн олон түмэнд ойлгуулахыг уран бүтээлчид бодож олж чадна.Уран бүтээлчид л нийгэмд хүргэж чадна. Иймээс би бүх уран бүтээлчдийг үүнийг дэмжээсэй билээ хэмээн хүсч байна. Төр засгийн төвшинд дэмжихгүй бол энэ ажил хий хоосон хөдөлмөр болно. Тиймээс өнөөгийн төр, засаг ч дэмжээсэй гэж хүсч байна. Миний ардын мянган мянган жилээр шалгарсан ухаан л бидэндүзэл суртал, үндэсний үзлээ хайж олох, сэргээхэд тус болно” хэмээн ярьсан юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …