Орон сууц болон гэр хорооллын дундах замд хүүхэд зам тээврийн осолд өртөж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 574 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 24 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд 9 хүүхэд өртсөн байна.
Тухайлбал:
1. ХУД-ийн нутаг Биокомбинатын зам, Сонгины амралт явах замын модон гүүрэн дээрээс “Greatwall” З жолоочтой автомашин онхолдож 4 хүн гэмтсэн.
2. БГД-ийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө, 3-р эмнэлэгийн урд замд амины Toyota Chaser Д жолооч нь явган зорчигч 32 настай У-г мөргөж амь насыг нь хохироосон.

Зам тээврийн осолд 9 хүүхэд өртсөний 5 нь гэрийнхээ ойролцоо тоглож байсан байна. Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэж байна.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …