ШУТИС-ийн оюутнууд төлбөрийг буруулахгүй бол хурц хэлбэрээр тэмцэнэ

tis_surguuli-middle1ШУТИС-ийн ОХТУЗөвлөлийнхөн сургалтын төлбөр, оюутны байрны мөнгийг  ямарч  үндэслэгүйгээр 1-1.5% нэмсэн гэдгийг олон нийтэд мэдэгдлээ.

Харин зарим  нэг хүмүүс тэднийг сургалтын төлбөр нэмэгдэхээс нь өмнө хэлж яриагүй байж одоо оройтсон хойно нь  ийм асуудал үүсгээд байгаа нь ямар учиртай вэ? гэж үзэж байлаа.

Харин ШУТИС-ын оюутны холбооноос, энэ шийдвэрийг оюутнуудыг  амарчихсан байхад буюу Оюутны зөвлөлийг ажлаагүй байх хугацаанд мэдэгдэлгүй гарсан. Энэ асуудлын талаар өмнө нь бид сургуулийн захиргаа болоод БСШУЯ-нд санал хүсэлтээ явуулж мэдэгдсэн гэдгээ хэлж байлаа.

ШУТИС-ын оюутны зөвлөлөөс сургууль сургалтын тохь тухтай орчин нөхцөлийг сайжруулаагүй байж сургалтын төлбөрийн ийнхүү нэмсэн нь бодит байдал нийцэхгүй байгааг онцлон хэлсэн юм. ШУТИС-ийн ОТУЗ-ийн гишүүн Б.Мягмарсүрэн хэрвээ сургуулийн удирдлага болон яамныхан  энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэртээ орж жагсах болно гэдгээ мэдэгдлээ.

Өнгөрсөн  2012 оны 9 сарын 5 ны байдлаар ШУТИС-ын оюутны дотуур байрны үнэ жилийн  200.000 мянган төгрөг байсан.  Харин өнөөдөр 500.000 мянган төгрөг болсон нь өмнөх жилийнхээс 150% өссөн үзүүлэлт юм. Нэгхэн жилийн дотор ийнхүү сургалтын төлбөр болоод дотуур байрны үнийг ямар ч лимит тооцоогүй өсгөсөн нь энэхүү жишээнээс харагдаж байна. Сургалтын төлбөр нэмэгдэхэд ард нь эцэг эхчүүдийн нуруун дээрх ачаа улам ихэсдэг.

Монголд өрх толгойлсон амьдарлаа авч явах гэж ажиллаад хоногийн хоолноос хэтрэхгүй яваа ч хоосон хонон байж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийдэг олон гэр бүл бий.  Гэтэл ШУТИС-ийн төлбөр  ганцхан жилийн дотор нэг дахин   огцом нэмэгдсэн нь хэний дураар болсон хэрэг вэ?.

 Ugluu logo

 

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …