“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” байгуулана

p183hcc9re1v9ep9mmge112d5aa1 “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл байгуулах тухай” Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар  НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазрууд нь зам засвар тэмдэглэгээ, ногоон байгууламж, тохижилт, борооны болон үерийн ус зайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд нь ажлын нэгдмэл уялдаагүй, үр ашиггүй зардал ихээр гаргаж байна.
Түүнчлэн 686 хүний орон тоотой боловч улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг.  155 машин механизмтай боловч ажиллаж байгаа нь цөөхөн тул хүрэлцээ муутайн дээр сул зогсолт ихтэй ажилладаг. Тиймээс эдгээр 3 газрыг татан буулгаж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” байгуулахыг Тэргүүлэгчид хэлэлцэн 100 хувийн саналаар баталж, 2013 оны 9 сарын 9-ний өдрөөс байгуулахаар боллоо. Энэхүү газар байгуулагдснаар хотын нийтийн үйлчилгээ болон инженерийн хангамжийн 24 цагийн шуурхай үйлчилгээтэй болж, хаягжилт, гудамж зам талбайн арчлалт хамгаалалт сайжрах юм.
Ugluu logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …