Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгох ажил ирэх сард ДУУСНА

Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулах төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу:

  • 440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэх,
  • олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох,
  • ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт,
  • автозам болон явган замын гэрэлтүүлэг,
  • гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийж эхлүүлээд байна.

Дээрх тохижилтын ажлыг ирэх сарын 8-ны өдөр дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …