Өвөрхангай аймаг “Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчье” челленжийг эхлүүлжээ

Олон улсын гэр бүлийн өдрийг угтаж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар, Дэлхийн зөн Өвөрхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Бусдыг өөрийн адил хайрлацгаая” уриан дор “Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчье” челленж эхлүүллээ.
Тус челленжид Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчит 23 байгууллага, аж ахуйн нэгж нэгдлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг төрийн алба хаагчид, иргэдэд сурталчилах, хүчирхийллийн эсрэг хийж чадах хамгийн энгийн зүйлээр төрийн албан хаагчид дуу хоолойгоороо нэгдэж байна.

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …