Хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг.
Иймд зуны улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй. Үүнд:
- Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх; (Наранд аль болох бага явах)
- Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх;
- Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх;
- Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх;
- Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох буюу нойтон алчуур, малгай хэрэглэх;
- Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух;
- Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг эхчүүд анхаарах.
Илрэх шинж тэмдэг:
Нууц үе 30 минутаас 18 цаг;
Дотор бачуурч, бие нозоорох;
Дотор муухайрах, бөөлжих, суулгах;
Бага зэрэг халуурах;
Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах;
Нүд харанхуйлж, толгой эргэх.
Авах арга хэмжээ:
Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах;
Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших;
Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх;
Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх;
Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах;
Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй
Хэн үүнд өртөх вэ?
Бүх насны хүмүүс өртөх боломжтой;
Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай иргэд илүү их өртөх магадлалтай.