2010-2017 онд цахилгаан дамжуулах агаарын шугамын тушаа төмөр хулгайд алдагдаж, үүнээс үүдэн тухайн нутаг дэвсгэрт тог цахилгаангүй болох, албан байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа алдагдах, айл өрхүүд тог цахилгаангүй болох олон эрсдэл гардаг.
Зөвхөн гражны хаалга, хашааныхаа үүдийг янзлах зэрэг ахуйн зориулалтаар хэрэглэхийн тулд энэ төрлийн хулгайн гэмт хэрэг үйлддэг явдлыг таслан зогсоох зайлшгүй гаардлага гараад байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанитай хамтран ажиллахаар боллоо.
Санамж бичигт Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д. Очгэрэл, тус компаны гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хамтын ажиллагааг тус тусын үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК ийн өндөр хүчдлийн тулгуурын алдагдсан тушаа төмрийн талаарх мэдээллийг богино хугацаанд солилцох, зарлан мэдээллийг шуурхай явуулах, төмөр тулгуурын тушаа төмөр хулгайд алдагдах гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Цагдаагийн байгууллагаас Нийслэл болон орон нутагт хоёрдогч түүхий эд худалдан авах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт, шалгалтыг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулах, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын хийц хэсэг, тушаа төмөр хулгайд алдагдсан тохиолдолд тус газраас ажлын хэсэг гарган илрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж мэдээллийг худалдан авч ажиллана. Иргэд та бүхэн өндөр эрсдэл, алдагдал хохиролтой энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар