Амиа хорлохыг завдсан иргэнийг аварлаа

Өнөө өглөөний 07:21 цагт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8-р байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход 24 настай согтуу иргэн амиа хорлох гэж байжээ. Аврагчид шуурхай ажиллаж 9 давхрын айлын цонхоор дээш гарч иргэний амь насыг нь авран хамгаалж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …