Нөөшилсөн загасан бүтээгдэхүүнийг худалдан авахдаа дараах зөвлөмжийн дагуу шалгаарай.
1. Тухайн бүтээгдэхүүнийг хаана, хэзээ ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн талаар шошго дээр мэдээлэл байгаа эсэх
2. Үйлдвэрлэсэн огноо бичигдсэн эсэх
3. Серийн дугаартай эсэх
4. Орц бүрдүүлэгч, мөн шимт тэжээлийн талаарх мэдээлэл шошго дээр байгаа эсэх
5. Хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан эсэх
6. Ямар нэг хүнсний нэмэлт хэрэглэсэн эсэх
7. Худалдан борлуулж буй орчин ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх (ялангуяа хэт халуун, чийглэг эсэх)
8. Лааз болон шил савны битүүмжлэл алдагдсан эсэх
9. Ан, цав, цууралт үүссэн эсэх
10. Төмбийлт үүссэн эсэх
11. Тухайн бүтээгдэхүүний өнгө, биет байдал алдагдсан эсэх
12. Шилтэй бүтээгдэхүүнд ямар нэг гадны бохирдол байгаа эсэх
Таны хэрэглэх нөөшилсөн загас дараах шаардлагыг хангасан байвал зохино.
1. Хадгалах болон хэрэглэх хугацаа дуусаагүй.
2. Зохих хэмд нь зөв хадгалсан.
3. Онгойлгоход лааз болон шилний дүүргэлт зохих хэмжээнд байна.
4. Загасны махны өнгө, биежилт алдагдаагүй, хэвийн байна.
5. Өнгө, биежилт, үнэр, амт нь бүтээгдэхүүн болон загас махны үндсэн шинж чанарыг хадгалсан байна.
6. Яс нь зөөлөн, маханд цус хурж, нөжирсөн хэсэг байхгүй, сэвсгэр бус, хэвийн өнгөтэй байхаас гадна хатуу яс, гадны биет, таагүй үнэр, нэн ялангуяа ялзралын эвгүй үнэргүй байна.
7. Загасны гэдэс дотор, хайрс, салангид хальсны үлдэгдэл байхгүй байна.
8. Ердийн савалгаатай нөөшийн доторхи загасны хэрчмүүдийн урт нь лаазны өндөртэй ойролцоо, лаазны ханатай зэрэгцээ байрласан байна.
9. Хөндлөн байрласан хэрчмүүд болон агуулагдахууны дээр хальс, ясны үлдэгдэл байж болохгүй.
Анхаар!!!:Онгойлгосноос хойш 30 минутын дотор хэрэглэж дуусгах.
Дулааны улиралд ялаа, батгана зэрэг шавьжаас сайтар хамгаалах
НЭМҮТ