Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг маргааш шүүнэ

images Эрх мэдлээ ашиг­лан мөрдөн байцаалтын ажил­лагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаад буй  Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд  маргааш 10:00 цагт болно.

АТГ-аас түүнд Ерөнхий­лөгч асан  Н.Энхбаярын хэ­рэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, тус­лах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй хол­­­богдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Интерполоос хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дараахан  Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо  мэдэгдсэн би­лээ. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэ­жигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удааш­­­­­рахад хүргэсэн  гэж буруутгаж байгаа юм.

Ugluu logo

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …