Шадар сайд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт очиж наадмын бэлтгэл ажилтай танилцана

Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнөөдөр Баяр наадмын комисс хуралдлаа. Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож,  холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн юм.

Баяр наадмын комиссын өнөөдрийн хуралдаанаар бэлтгэл ажлыг хангах асуудлаар Үндэсний бөхийн салбар хороо, хурдан морины салбар хороо, сурын салбар хороо, урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо, тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороо, хэв журмын салбар хороо, төрийн ёслолын үйлчилгээний салбар хороо, шагайн харвайн салбар хороо, хэвлэл мэдээллийн салбар хороод ажлаа тайлагнав.  Мөн баяр наадмын санхүүжилт, бусад чиглэлээр мэдээлэл өглөө.

Хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх салбар хороодын дарга нарт үүрэг чиглэл өгч, бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэгдэв. Мөн тэрээр ирэх долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг наадам зохион байгуулагдах газруудаар явж бэлтгэл ажилтай танилцаж, тулгамдсан асуудал байвал газар дээр нь шийдвэрлээд явна гэдгээ онцоллоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …