Хар тамхи худалдаалдаг бүлэг этгээдийг баривчиллаа

Одоогоос хоёр жилийн өмнө Зүүн Өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт  монголчууд элсэж, Монголоор дамжуулан мансууруулах бодисын наймаа эрхэлж байсан нь тогтоогдож байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс хар тамхи тээвэрлэгч, дамжуулагч улс биш харин идэвхитэй хэрэглэгч орон болон хувирч байгаа гэнэ.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд олширч байгаа юм. Үндэсний хэмжээнд харанга дэлдэж байгаа хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх хэлтсийг 2017 оны гуравдугаар сард Хар тамхитай тэмцэх газар болгож, үйл ажиллагааг нь өргөтгөжээ. Хар тамхитай тэмцэх газар ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдүүдийг илрүүлж, баривчилсан байна. Хар тамхины наймаалагчдыг Баянгол дүүргийн 3-р хорооллын нутаг дэвсгэр дээрээс баривчилсан бөгөөд тэд саарал өнгийн машинтай, машиндаа гурвуулаа байсан байна. Баривчлах явцад хоёр нь мансуурсан байдалтай байсан бөгөөд машинаас нь их хэмжээний метамфетамины төрөл болох ICE буюу мөсийг зарах зориулалтаар тээвэрлэж явсан байна.

Манай улстай хил залгадаг Орос, Хятад улс нь хар тамхины наймаагаар дэлхийд дөрөвдүгээрт ордог байна. Дэлхийд хар тамхины хэргээрээ тэргүүлэгч хоёр гүрний дунд орших Монголд маань аль хэдийн хар тамхины бизнес хөлөө олсон бөгөөд саяхан 16-25 насны залуусын дунд судалгаа явуулахад тэдний 49 хувь нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэдэг нь тогтоогдсон байна. Тиймээс хар тамхи, мансууруулах бодисны эсэрг хийх тэмцлийг эрчимжүүлэх шаардлагтай байгааг хууль хяналтынхан анхааруулж байна.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …