Эрдэмтэд хүний сэтгэлд хамгийн их нөлөөлж, анхаарлыг нь ихээр татдаг өнгийг тогтоожээ. Энэ өнгө нь эмэгтэй хүнд ялангуяа их “үйлчилдэг” аж. Улаан өнгийн хувцас, эд хэрэглэлтэй эмэгтэйг харсан хүмүүсийн анхаарал өөрийн эрхгүй түүн дээр төвлөрсөн байдаг гэнэ.
Эрэгтэй хүмүүсийн хувьд улаан өнгө нь байгалиасаа эрч хүч оруулж, анхаарлыг нь татдаг байна.
Бусдад хамгийн их сэтгэгдэл төрүүлдэг өнгийг тогтоохоор эрдэмтэд олон жил ажилласан билээ. Янз бүрийн туршилт, судалгаа шинжилгээний ажил хийсний эцэст улаан өнгө хүнд амжилт дагуулж, эрч хүч оруулдаг болохыг тогтоожээ.