Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд болон иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.
Он гарсаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 9 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 17 удаагийн усны осол гарч , 20 хүн амь насаа алдсан байна.
Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог.
Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.