“Дэлхийн ур чадвар-2017” тэмцээнд эх орноо төлөөлж, гагнуурын төрлөөр оролцох шилдэг тамирчин Ц.Жанлав-Ойдов БНХАУ-д олон улсын тэмцээнд ур чадвараа сорьж байна. Өнөөдөр нээлтээ хийж буй олон улсын тэмцээнд мэргэжлийн ур чадварын төрлүүдээр 35 орноос 227 хүн оролцож байгаа юм.
Ирэх аравдугаар сард Арабын Нэгдсэн Эмиратын Абу-Даби хотод болох дэлхийн тэмцээний өмнө тохиож буйгаараа онцлог. Шанхай хотод болж буй тэмцээнд Ж.Жанлав-Ойдов, дасгалжуулагч буюу эксперт багш С.Батсайхан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ахлах мэргэжилтэн Д.Оюунаа, ХНХЯ-ны мэргэжилтэн Х.Асыл нарын бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын баг ажиллаж байна.