Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн СЕХ-нд хандлаа

Өнөөдөр Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөллүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хүсэлт хүргүүлсэн байна.

Хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-ны өдрөөс эхэлснээс хойш нэр дэвшигчдийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан бус мэдээлэл тарах, иргэдийг төөрөгдүүлэх, тэдгээрийн сонгох сонгогдох эрхэнд халдах нөхцөл байдал үүсч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл Сонгуулийн төв байгууллага нь Сонгуулийн тухай хуулийн 139.3, 142.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг хүлээж авч, бүртгэсэн тухай шийдвэрээ нийтэд мэдээллэхээр хуульчилсан байдаг. Иймээс хуулинд заасан энэхүү бичиг баримтыг өөрийн албан ёсны цахим хуудсандаа байршуулж, иргэдийг үнэн, зөв мэдээллээр хангах өгөхийг хүсье” гэжээ.

О.Анир

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …